.jpg)
Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх ч. Өнөрбаяр дорнод аймаг дахь шүүхэд ажиллалаа
Play all audios:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагаатай
танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймагт ажиллаж байгаатай холбогдуулсан уг ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр
Дорнод аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт ярилцлага хийж, шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнгийн нэг болох эвлэрүүлэн зуучлалын үйл
ажиллагааны талаар шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 15 цагт Дорнод аймгийн иргэдтэй уулзалт хийж, 8 жилийн хугацаанд
хийсэн ажлынхаа тайланг тавих бөгөөд 17:30 цагт Тусгаар тогтнолын талбайд Зүүн бүсийн цэргийн хүрээний анги нэгтгэлүүд Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлнэ, 18:30 цагт аймгийн Хөгжимт драмын
театрт Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорнод аймгийг Төрийн дээд шагнал "Сүхбаатарын одон"-оор шагнаж, шагналыг гардуулна. Тэртээх 74 жилийн өмнө Дорнод аймгийг БНМАУ-ын
Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 19 дүгээр тогтоолоор Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагнагдаж байсан түүхтэй. ДОРНОД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН
ГАЗАР