
Цагаан сарын сургаар хүнсний үнэ тэнгэрт хаджээ
Play all audios:

Сар шинэ ойртох тусам хөдөө орон нутагт хүнс өргөн хэрэглээний үнэ урьдынхаараа тэнгэрт хадаж эхэлжээ. Тухайлбал Хөвсгөл аймгийн төв Мөрөн сумын хүнсний захуудад өргөн хэрэглээний бараа тэр
дундаа хүнсний барааны үнэ ханш өмнөх долоо хоногоос 300-500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Хүнсний захад шар тос 12 000, хэвийн ааруул нэг кг нь 13 000, хорхой ааруул кг нь 10 000, цагаан тос
кг нь 10 000, сүү литр нь 2000, аарц кг нь 2000 төгрөг байна. Зэрлэг сонгино нэг кг нь 5000, монгол үрийн сонгино кг нь 2000-2200, байцаа кг нь 1800-2000, төмс кг нь 800-1000, лууван кг нь
1500, манжин кг нь 2500 байна. Мөн аньс, чацаргана, нэрс тус тус нэг кг нь 6000, цагаан будаа нэг кг нь 2600- 3500, элсэн чихэр нэг кг нь 2500- 3300, Улаанбаатар дээд гурил 25 кг нь 30
000, 1-р гурил 25 кг нь 25 000, 2-р гурил 25 кг нь 20 000, “Ургац” 1-р гурил 25 кг нь 30 000 төгрөгийн үнэ ханштай байгаа аж. Харин үхрийн цул мах жижиглэнгийн үнээр нэг кг нь 7000, ястай
нь 6000, хонины цул кг нь 6000, адуу кг нь 6000 төгрөгийн үнэд хүрчээ. Л.ЗУЛ WWW.ZINDAA.MN