Хэргийн газар: талийгаач охины гэрээслэл хэргийн газраас олджээ

Хэргийн газар: талийгаач охины гэрээслэл хэргийн газраас олджээ

Play all audios:


Өнгөрөгч мягмар гарагт буюу арваннэгдүгээр сарын 19-ний өдөр өсвөр насны охин 12 давхар барилгаас унаж, амь насаа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, нийслэлийн Сүхбаатар дүүргийн гуравдугаар


хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цамхаг” хотхоноос 14 настай А гэх охин өргөтгөлийн хоёрдугаар давхарт унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан харамсалтай явдал болсон юм. > 


Талийгаач А нь Баянгол дүүрэгт оршин > суудаг байсан бөгөөд тус байранд > амьдардаггүй гэдгийг бидэнтэй > таарсан оршин суугчид хэлж байв. > Хэрэг гарсан өдрийн өмнөх өдөр буюу


> арваннэгдүгээр сарын 18-ны даваа > гарагт охин 06:30 цагт хичээлдээ явлаа > гээд гарсан ч тухайн өдөр сургууль > дээрээ очоогүй гэдгээ ээждээ > мэдэгдэж, уучлалт хүссэн 


мессеж > явуулсан байна.   Ингээд сураггүй болсон охиныг ар гэрийнхэн нь хайж эхэлсэн боловч маргааш нь цагдаагийн газраас холбогдож, охиныг нас барсан тухай харамсалтай мэдээг дуулгажээ.


> Тухайн өдөр “16:00 цагийн орчимд хэрэг > гарсан байрны 12 давхраас дунд > сургуулийн хүүхэд хөлөө унжуулаад > сууж байна” гэдэг дуудлагыг > цагдаагийн 102 дугаарын утсанд 


оршин > суугчид мэдээлсэн байна. Дуудлагын > дагуу цагдаагийн шуурхай > бүрэлдэхүүн гарсан боловч тэднийг > замдаа явах үед охин барилгаас > үсэрсэн байжээ. Хэргийн газарт


шинжээчдийн бүрэлдэхүүн ажиллаж, урьдчилсан байдлаар охиныг амиа хорлосон гэж дүгнэжээ. Учир нь талийгаачийн халааснаас нэг хуудас гэрээслэл олдсон гэсэн мэдээлэл байна.   > ЭНЭ ТАЛААР ЭХ


 СУРВАЛЖААС > ТОДРУУЛАХАД, талийгаачийн > гэрээслэлд “Хайртай аав ээж, ахаасаа > уучлалт хүсэж байна. Намайг > уучлаарай. Миний ажил явдалд > сургуулийн багш нар, ангийн > 


хүүхдүүдийг битгий оролцуулаарай” > гэх утгатай зүйлс бичиж үлдээсэн > байжээ. Охиныг амиа хорлох болсон шалтгааныг тодруулахаар цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагааг


үргэлжлүүлж байна. Шалгалтын явцад охин нас барахаасаа гурван сарын өмнөөс, өөрийн фэйсбүүк хуудсанд амиа хорлох тухай болон өөр ертөнцийн тухай агуулга бүхий сэжигтэй постууд хийсэн байсан


гэдгийг эх сурвалж хэллээ. Одоогоор баталсан зүйл байхгүй ч сошлоор дарамт шахалт ирж байсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлээд байгаа ажээ. Иймд эцэг, эхчүүдийг бага болон өсвөр насны


хүүхдүүдэд тавих анхаарлаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.  Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.