[тойрог 76] булганы ж. Бат-эрдэнийг “чимсэн” сайдын суудал

[тойрог 76] булганы ж. Бат-эрдэнийг “чимсэн” сайдын суудал

Play all audios:


> "ӨГЛӨӨНИЙ СОНИН”, ZINDAA.MN САЙТ ХАМТРАН > СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД ЗОРИУЛАН > БЭЛТГЭЖ БУЙ "ТОЙРОГ 76" ЦУВРАЛ > ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.  СОНГОЛТЫН ТУХАЙД БУЛГАН ХЭЗЭЭНИЙ


“УЛААН” АЙМАГ. АРДЧИЛСАН СОНГУУЛИЙН ТҮҮХЭЭС ХАРВАЛ ӨНГӨРСӨН ДОЛООН УДААГИЙН УИХ-ЫН СОНГУУЛИЙН ЗУРГААД НЬ МАН-ААС НЭР ДЭВШИГЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ. НЭГ ЁСОНДОО АРДЫН НАМЫГ ШИЙДВЭРЛЭХ


ТУЛААНД ЯЛАГДАХААС АВАРЧ ИРСЭН ГОЛ ТҮШИЦ ГАЗРУУДЫН НЭГ. БҮР ТОДРУУЛБАЛ, ЗӨВХӨН 1996 ОНД Л АРДЧИЛСАН ХОЛБОО ЭВСЛЭЭС НЭР ДЭВШСЭН Я.ЭРХЭМБАЯР, Д.ДАШПҮРЭВ НАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ БАЙВ. БУСАД


СОНГУУЛЬД МАН-ЫН НЭР ДЭВШИГЧИД ИЛТ ИЛҮҮРХЭЖ БАЙСАН БӨГӨӨД Л.ЭНЭБИШ, Э.МӨНХ-ОЧИР, Ё.ОТГОНБАЯР, Ж.ГҮРРАГЧАА НАР НЭГ УДАА, Ч.РАДНАА, Ц.ЦЭНГЭЛ НАР ХОЁР УДАА СОНГОГЧДЫНХОО ИТГЭЛИЙГ ХҮЛЭЭЖ ТӨР


ТҮШЭЛЦЭЖ БАЙЛАА. ХАРИН УИХ-ЫН 2016 ОНЫ СОНГУУЛИЙН 10 ДУГААР ТОЙРОГ БУЮУ БУЛГАН АЙМАГТ МАН-ААС НЭР ДЭВШСЭН Ж.БАТ-ЭРДЭНЭ 55.5 ХУВИЙН САНАЛААР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ “УЛААН” СОНГОЛТЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭН ЮМ.


ТҮҮНИЙ ЭСРЭГ АРДЧИЛСАН НАМААС О.АМАРТҮВШИН, ЭХ ОРОНЧДЫН НЭГДСЭН ЭВЛЭЛЭЭС М.БОЛОРМАА, МАХН-ААС Б.ШИЖИРБААТАР НАР ӨРСӨЛДСӨН БИЛЭЭ. ------------------------- Булган аймгийг нэлээд эртнээс


“усалж” байж төр түшилцэхээр итгэлийг нь хүлээн анх удаа 2016 оны сонгуулиар Их хуралд заларсан Жадамбын Бат-Эрдэнэ Эрхүү хотын Политехникийн их сургуулийг автын инженер, МУИС-ийг эрх зүйч


мэргэжлээр төгссөн нэгэн. МИАТ болон Орос, Монголын хувь нийлүүлсэн “Монголын төмөр зам”-ын ТУЗ-ийн дарга, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан намтартай. Эрх баригч намын 65


гишүүн хоёр хуваагдаж Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газраа унагаах болоход Ж.Бат-Эрдэнэ огцоруулах шаардлагагүй гэж санал өгсөн. Гэсэн ч тэрээр Миеэгийн талынханыхаа квотыг хадгалж


У.Хүрэлсүхийн Засгийн газрын ЗТХ-ийн сайдын суудалд заларсан. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаахаар Н.Номтойбаяр нарын гишүүд хөдөлж эхлэхэд тэрээр намынхаа талцлыг эвлэрүүлэх үүрэг


хүлээн яриа хийж явсан ч гэдэг. Сайд хийх хугацаандаа Булган-Гурванбулаг чиглэлийн 133 км авто замын эхний 22 километр замын нээлтийг хийж, “Энэ замыг бүрэн дуустал таван удаа нээлт хийх юм


байна” гэх шүүмжлэл дагуулж байлаа. Ийнхүү сайн, муугаар хэлүүлэн зам тээврийн салбарыг удирдаж байгаад харамсалтайгаар газрын дарга нь хүний аминд хүрсэн, төмөр замын ноцтой осол аваар


гарсан зэрэг үндэслэлээр 2018 оны наймдугаар сарын 12-нд ажлаа хүлээлгэж өгөх өргөдлөө өгсөн. Танхимынх нь нөхөд ч түүний хүсэлтийг ёсоор болгож, түүнийг сайдын суудлаас чөлөөлсөн юм. Зам,


тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-нд хүн амины хэрэг гарч, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа


удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Гэсэн хэдий ч уг хэрэг өнөөдөр болтол эцэслэн шийдэгдэлгүй сэжигтэн Б.Махбалд холбогдох хэрэг арав дахь


удаагаа хойшлоод байна. Ж.Бат-Эрдэнэ нь сонгуулийн сурталчилгаагаа нэлээд эртнээс хийж эхэлдэг нь бараг зуршил болж байх шиг байна. Учир нь 2012 оноос хойш Булган нутагтаа чимээгүйхэн


амьдарч “мөлхөө” сурталчилгаа хийж байлаа. Тэгвэл энэ удаагийн сурталчилгаагаа сул гишүүн болсон цагаасаа эхлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч олон нийтэд хандсан үйл


ажиллагаа явуулж эхэлж байсан ч эрх баригчдийн ЖДҮХС-гаас зээл авсан дуулианаар үүнийгээ зогсоосон. Тэгсэн ч гандан бууралгүй “ард түмнийхээ дунд” орохоор шийдэж таксины жолооч болж халтуур


хийн, иргэдийн амьдрал доройтсон талаар нүүр хуудсаараа жиргэж олныг шуугиулж байлаа. Анх удаа сонгогдсон болохоороо улс төрд харьцангуй “шинэ хүн” гэгддэг ч зам тээврийн салбартаа бол


Жадамбын гэхээсээ “сахал” гэдгээр нь хэн хүнгүй таньдаг. Уг нь олны хэл аманд тэр бүр ороод байдаггүй байсан ч яамных нь байранд гарсан хүн амины хэрэг, томоохон ослууд түүнийг өндөр


сэнтийнээс буулгаж, ард түмнийхээ амьдралыг таних гэсэн оролдлого нь нэг хэсэгтээ олны анхааралд өртүүлсэн. Харин энэ удаагийн сонгуульд Булган аймаг хоёр мандаттай болж өөрчлөгдсөн. Энэ


жилийн хувьд МАН-аас Ж.Бат-Эрдэнэ дахин нэр дэвшиж өрсөлдөх нь бараг л гарцаагүй бол нөгөө мандат дээр нь одоогоор “Сод Монгол”-ын Ерөнхий захирал Ц.Анандбазар, хуульч Б.Гүнбилэг гээд олон


нэр яригдаж байгаа. Ардчилсан намын тухайд Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Мөнх-Очир гээд бас л олон хүчтэй өрсөлдөгчийн нэр яригдаж байна. Гэсэн хэдий боловч олон жил


тойргоо усалж, бас ч гэж багагүй ажил хийсэн гэгддэг Ж.Бат-Эрдэнэ энэ сонгуульд сайдын суудлаасаа хамгийн зарчимтайгаар татгалзсан нь түүний энэ сонгуулийн “гол хөзөр”, “чимэг” нь байх


болно. Мөн тэрбээр аймгийнхаа намын хороог ахалдаг нь бас нэгэн давуу тал болох бөгөөд өнгөрсөн сонгуулиар улсын хэмжээнд хамгийн олон буюу 16329 хүн санал авсан гэсэн үзүүлэлттэйгээр


сонгуульд оролцохоор байна. ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"