
Б. Лхагвасүрэн: мөнгөний нийлүүлэлт огцом нэмэгдээгүй
Play all audios:

УИХ-аас ирэх оны Мөнгөний бодлогыг батлахаас өмнө гишүүд Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс валютын ханш, мөнгөний нийлүүлэлт, инфляцтай холбоотой асуултыг асууж байсан.
Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Мөнгөний нийлүүлэлт огцом өссөн гэж зарим гишүүд ярьж байна. Тийм юм байхгүй. Эдийн засгийн нөхцөл байдалтайгаа нийцтэй явж байгаа гэв. Сүүлийн жилүүдийн хандлагаар
төгрөг валютын эсрэг тогтвортой байгаа. Энэ оны тухайд оны эхнээс төгрөг 4.3 хувиар сулраад явж байна. Өнгөрсөн онд 4.7 хувиар суларсан. Төлбөрийн тэнцэл 400 сая ам.долларын алдагдалтай
байна. Ирэх онд 500 сая ам.долларын ашигтай байхаар тооцож байгаа гэв. Инфляцын түвшинг Монголбанк биш Үндэсний статистикийн хороо хэмжиж тодорхойлдог гэдгийг хэлсэн. Инфляц улсын хэмжээнд
1.4 хувьтай байгааг гишүүдэд сануулан хэллээ. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц байхгүй, коронавируснээс шалтгаалан эдийн засгийн идэвхжил суларсантай инфляцын хэмжээг холбон тайлбарлав.