
Ковид-19 | гар ариутгагч уусан долоон хүн нас баржээ
Play all audios:

ОХУ-ын Якутын хамгийн томд тооцогдох Таттинский дүүрэгт гэртээ үдэшлэг тэмдэглэж байсан бүлэг хүн гар ариутгагч уусны улмаас долоон хүн амиа алджээ. Үдэшлэгийн үеэр уух зүйлс нь дууссан тул
гар ариутгагчийг 69 хувийн спирттэй хольж уужээ. ОХУ-ын алслагдсан тосгодод гар ариутгагч уух тохиолдол бүртгэгдэж байгаа тул Эрүүл мэндийн яамны зүгээс гар ариутгагч уухгүй байхыг
онцгойлон анхааруулсаар байна. Үдэшлэгт гар ариутгагч уусан хоёр хүний биеийн байдал хүнд комад оржээ. _ЭХ СУРВАЛЖ: YAHOO NEWS_