
Хөндөх сэдэв: улсын эмнэлэг үү, хувийн эмнэлэг үү!?
Play all audios:

Цар тахлын үед эмнэлгээр үйлчлүүлэх нь хамгийн эрсдэлтэйг нотолсон бас нэгэн жишээ нь ойрын хоёр хоногт болж өнгөрлөө. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хоёр хүнээс
коронавирусний халдвар илэрч, улмаас тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 20 гарлаа. Тэглээ гээд өвчин хэлж ирдэггүй учраас өвдөхөө хойшлуулаад эмнэлэгт үзүүлэхгүй тэвчинэ гэвэл хэцүү.
Саяхны жишээ л дээ. "Буянт-Ухаа" хороололд амьдардаг иргэн өвдсөн учраас өрхийн эмнэлэгтээ үзүүлэхээр очсон байна. Гэтэл эмчтэй уулзаж чадалгүй хаалганы гадаанаас буцаагджээ.
Яагаад гэвэл тэр иргэнийг "Буянт-Ухаа" хороолол гэж коронавирусний халдвар гарсан эрсдэлтэй байршилд амьдардаг учраас заавал PCR шинжилгээний бичигтэй ирэхгүй бол үзэхгүй гэсэн аж.
Иргэн PCR шинжилгээг ойрын сургууль дээр очиж өгөхөд, гурав хоногийн дараа шинжилгээний хариу таны утсанд мессежээр очно, эсвэл 119.mn сайтаас хариугаа шалгаж болно гэжээ. Гэтэл бас гурав
хоног хүлээгээд ч шинжилгээний хариу гарсангүй, утсанд мессеж ирсэнгүй, 119.mn сайтад хариу “Хүлээлгийн төлөвд байна” гэсээр долоо хоногийн дараа арай гэж нэг юм шинжилгээний хариу сайтад
гарчээ. Энэ хугацаандаа нөгөө иргэн маань өвдөхийн эрхэнд хувийн эмнэлэгт үзүүлчихэж. Гэтэл дахиад л асуудал. Хувийн эмнэлгээс 300 мянган төгрөгийн эм, тариа авах, шинжилгээ өгөх эмчилгээ
бичиж өгчээ. Тийм хэмжээний мөнгөгүй иргэн дахиад л хүлээж улсын эмнэлгээр явсан байна. Энэ мэтээр улс, хувийн эмнэлгийн хооронд нааш цааш явсаар аргаа барсан иргэн эмнэлэгт үзүүлэхийг
хүсээгүйн лавтай шүү дээ. Харин ч эсрэгээрээ эрүүлийг хүссэн. Эрүүлийг хүссэн иргэдийнхээ эрүүл мэндийг хувь, хувьсгалын аль ч эмнэлэг нь бодож, болгоодог л баймаар сан даа. Ялангуяа энэ
үед...